Монголын газарзүйн нийгэмлэгийн анхны дугаар 1990 оны 11-р сард 2000 хувь хэвлэгдсэн байна. Тус нийгэмлэгийн анхын сэтгүүлийн зорилго нь “Газарзүйн шинжлэх ухааны ололт нээлт, эх орныхоо газарзүйн судалгаа, байгаль ашиглах хамгаалах аргазүйн талаар олон нийтэд энгийн байдлаар мэдээллэх”. Сэтгүүлийн зөвлөлд З.Махмин, Ц.Балдорж, Р.Ломборинчен, Ш.Шагдар, Ц.Ядамжав зэрэг эрдэмтэд байсан.

Сэтгүүл нь  Мэдээ, мэдээлэл, Шинэ бүтээл, Сонирхуулах булан, Манай зочин гэсэн үндсэн бүтэцтэй байсан.