“Монголын газарзүйн нийгэмлэг”-ийн түүх

Монголын газарзүйн нийгэмлэгийг 1990 оны 3-р сард үүсгэн байгуулсан бөгөөд анхны тэргүүнээр доктор (PhD) С.Жигжийг сонгосон. Монголын газарзүйн нийгэмлэгийн анхны хурлаар нийгэмлэг байгуулах асуудлыг хэлэлцэн дүрмийг баталж, нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийг сонгож тэргүүлэгчдийн зөвлөлийг 51 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулсан.

Монголын газарзүйн нийгэмлэгийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж 1998 оны 05-р сарын 04-нд улсын бүртгэлд бүртгүүлж, тэргүүнээр академич Д.Доржготовыг сонгосон. Тус нийгэмлэгийн тэргүүнээр академич Д.Доржготов 1998-2024 он, доктор (PhD) С.Энх-Амгалан 2024-2025 он хүртэл тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд  2025 оны 09 сараас хойш доктор, дэд профессор Д.Баттогтох Монголын газарзүйн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.

Зорилго

“Монголын Газарзүйн Нийгэмлэг” НҮ ТББ нь Газарзүйн шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, байгалийг зохистой ашиглах, хамгаалах, судлах үйлсэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.