Олон улсын газарзүйн нийгэмлэгүүд
Хамгийн анхын газарзүйн нийгэмлэх болох Францын Газарзүйн Нийгэмлэг нь 1821 онд байгуулагдсан. Тус нийгэмлэгийг байгуулах санааг анх газарзүйч, зураг зүйч Жан-Николя Бюаш (1741–1825) гаргасан байна. Улмаар үүний дараагаар Берлин (1828), Лондон (1830), Франкфурт (1836), Санкт-Петербург (1845), Нью-Йорк (1852), Вена (1856), Женев (1858), Мехико (1859) зэрэг хотуудад газарзүйн нийгэмлэгүүд байгуулагдсан.
Хүснэгт 1. Газарзүйн нийгэмлэгүүд

Монгол улсын хөрш орнууд болон зүүн азид эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлдэг орнуудын газарзүйн нийгэмлэгүүдийн хөгжил, судалгааны чиглэл, түүхэн онцлогоор харилцан адилгүй хөгжиж ирсэн байна.
Хүснэгт 2. ОХУ, Хятад, БНСУ, Японы газарзүйн нийгэмлэгүүдийн онцлог

ОХУ, Хятад, БНСУ, Японы газарзүйн нийгэмлэгүүдийн санхүүжилтийн бүтэц нь тухайн улсын төрийн оролцоо, академик уламжлал, судалгааны зорилгоос шууд хамаарч ялгаатай байна.
ОХУ ба Хятад нь төрийн дэмжлэг давамгайлсан загвартай тул үндэсний хэмжээний, бодлого болон төлөвлөлтөд чиглэсэн судалгааг санхүүжүүлэх чадвар өндөр. Харин БНСУ, Япон нь их, дээд сургууль, шинжлэх ухааны сангууд төвтэй, өрсөлдөөнт грантад суурилсан санхүүжилттэй бөгөөд академик чанар, арга зүйн нарийвчлалыг илүү дэмждэг байна.